Улс хоорондын автотээврийн ачаа, зорчигчтээвэрлэлт.Тээвэрлэлтийн ерөнхий шаардлага

2017-04-05


Улс хоорондын автотээврийн ачаа, зорчигчтээвэрлэлт.Тээвэрлэлтийн ерөнхий шаардлага

Ангилалтын код 43.040.01

Улс хоорондын автотээврийн ачаа, зорчигчтээвэрлэлт.Тээвэрлэлтийн ерөнхий шаардлага MNS 5831 : 2007

 

 

International freight and passenger transport.General requirement of transportation.

 

Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2007 оны 12 дугаар сарын 20 -ны өдрийн 58 дугаар тогтоолоор батлав.

Энэхүү стандарт нь 2008 оны 01-р сарын 01 -ний өдрөөс эхлэн хүчинтэй.

Энэхүү стандартын норматив шаардлагыг заавал мөрдөнө.

  • Зорилго

Энэхүү стандарт нь улс хоорондын автотээврийн үйлчилгээ эрхлэх, ачаа, зорчигч тээвэрлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, улс хоорондын автотээврийн үйлчилгээнд ажиллах инженер-техникийн ажилтан, жолооч нар дагаж мөрдөхнийтлэг журам тогтоох, төр, захиргааны болон бусад байгууллагаас хяналт тавих, ажил үйлчилгээнд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

 

2 Хамрах хүрээ

  • Улс хоорондын автотээврийн үйлчилгээ эрхлэх болон тээвэрлүүлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, мөн улс хоорондын автотээврийн үйлчилгээг зохицуулах, хяналт тавих эрх бүхий байгууллага, албан тушаалтан, улс хоорондын автотээврийн үйлчилгээнд ажиллах инженер техникийн ажилтан, жолооч нарт хамаарна.
  • Энэ хүрээнд боловсрол, мэргэжил олгодог бүх байгууллага, хяналт тавих эрх, үүрэг бүхий байгууллага, албан тушаалтан мөрдөнө.

3 Норматив ишлэл

  • Энэхүү стандартыг боловсруулахад ашигласан дараах баримт бичигтөөрчлөлт орсон тохиолдолд хамгийн сүүлчийн албан ёсны эх материалаас иш татаж хэрэглэнэ.

-MNS 5346 : 2003, Автотээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх ба тээвэрлэлтэд зуучлах үйлчилгээ,

-MNS 4598 : 2003, Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих шаардлага,

-MNS 5537 : 2007 Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ. Автозамын дагуух үйлчилгээний байгууламж. Үндсэн шаардлага,

-MNS 5345 : 2003, Овор ихтэй, урт, хүнд ачааны тээвэрлэлт. Ангилал. Ерөнхий шаардлага,

-MNS 4978 : 2000, Аюултай ачаа. Ангилал, техникийн ерөнхий шаардлага,

-MNS ISO 780 : 2004, Баглаа боодол-Эд зүйлсийг зөөвөрлөхөд тавих зурган тэмдэглэгээ,

-MNS ISO 780:2004, Баглаа боодол-Эд зүйлсийг зөөвөрлөхөд тавих зурган тэмдэглэгээ,

  • Нэр томьёо ба тодорхойлолт
    • Улс хоорондын тээвэрлэлт – Монгол Улсын хилийг нэвтрэн хийх тээвэрлэлт
    • Улс хоорондын тээвэрлэгч – Улс хооронд тээвэрлэлтийн ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээд
    • Улс хоорондын тээвэрлүүлэгч – Улс хооронд тээвэрлэлтийн үйлчилгээ хэрэглэгч
    • Битүүмжлэлтэй тээврийн хэрэгсэл – Агаарын чийг, халуун, хүйтэн, салхи, шороо тоосноос хамгаалж тээх ачаанд зориулсан бүрхүүлтэй, бүрээсэлсэн болон битүү бүхээгэн тэвштэй тээврийн хэрэгсэл, чингэлэг
    • Тээврийн хэрэгслийн (автомашины) даац – Үйлдвэрлэгчийн тогтоосон, автомашины ашигтай ачааллын дээд хэмжээ
    • Тэнхлэг дээрх ачаалал – Нэг буюу хэд хэдэн тэнхлэгээс дугуйгаар дамжин замын гадаргууд үзүүлэх бодит ачаалал
    • Даатгал – Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эд хөрөнгийн болон хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхлыг болзошгүй эрсдэлээс даатгах үйл ажиллагаа
    • Хил, гаалийн хяналт – Улсын хил нэвтрэх үед тогтоосон журмын дагуу гүйцэтгэх хил, гаалийн хяналт, үйлчилгээ
    • Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналт – Мал амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд хийх ариун цэвэр, эрүүл ахуйн хяналт, үйлчилгээ
    • Аюултай ачаа – Тээвэрлэлтийн болон ачих буулгах ажлын үед, мөн хадгалалтын явцад тэсрэх, гал авалцах, байшин барилга, тоног төхөөрөмж, агуулах сав, тээврийн хэрэгслийг эвдлэх, хүн мал амьтныг гэмтээх, хордуулах, түлэх, хорт туяаны цацрагаар шарах, өвчлүүлэх зэрэг нөлөө үзүүлэх бодис, биет материал бүхий ачаа
  • Улс хоорондын автотээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд тавих шаардлага
    • Улс хоорондын автотээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь улсын бүртгэлийн болон албан татвар төлөгчийн гэрчилгээтэй байна.
    • Олон улсын гэрээ, конвенци, хэлэлцээр болон дотоодын хууль тогтоомжоор тээвэрлэгчид тавьсан шаардлагыг хангасан, тухайн бараа, ачаа, тээш, зорчигчийг тээвэрлэх холбогдох зөвшөөрлийг авсан байна.
    • Автомашины засвар, оношлогоо-үйлчилгээний болон автомашиныг хадгалах дулаан байр, зогсоол, талбай бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ, тээврийн удирдлагын барилга байгууламжтай байна.
    • Засвар, оношлогоо-үйлчилгээний болон автомашиныг хадгалах дулаан байр, зогсоол, талбай нь автомашины ажилласан хийг зайлуулах болон агааржуулах, гэрэлтүүлэх, дулаацуулах тоноглол, техник хэрэгсэл, галын аюулгүй ажиллагааны дохиоллын системтэй, ажлын байруудад шаардлагатай тоног төхөөрөмж суурилагдсан, багаж хэрэгслээр хангагдсан, тэдгээр нь бүрэн ажиллагаатай байна.
    • Ажлын байр (оффис) нь олон улсын болон дотоодын аль нэг цахим сүлжээнд холбогдсон, MNS 5537:2007 стандартын шаардлагыг хангасан байна.
    • Тухайн ачаа, тээш, зорчигч тээвэрлэх тусгай зориулалтын болон ердийн ачааны автомашин нь гаалийн битүүмжлэл, лац ломбо тавих бололцоо бүхий тоноглолтой, өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлтэй байна.
    • Улс хоорондын автотээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага нь автотээврийн салбарын мэргэжилтэй ажилтнаар хангагдсан байна. Инженер, техникийн ажилтан, жолооч нар нь ажил үүрэг, мэргэжлийнхээ чиглэлээр холбогдохмэргэшүүлэх сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан байна.

6 Тээврийн хэрэгсэлд тавих шаардлага

  • Улс хоорондын автотээврийн хэрэгсэлд дараах нийтлэг шаардлагыг тавина.Үүнд:
  • Тээврийн хэрэгсэл нь MNS 4598:2003 стандартад заасан үзүүлэлт, шаардлага, техникийн бүрэн бүтэн, зорчигчийн амь нас, эрүүл мэнд, ачаанд аюул, хохирол учруулахгүй байх шаардлагыг хангасан, автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, тооллогод хамрагдсан, замын хөдөлгөөнд оролцох гэрчилгээ авсан байна.
  • Төрөл бүрийн ачаа, бараа болон зорчигч, зорчигчийн тээш тээвэрлэх нөхцөл, автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих нийтлэг болон улс хооронд ачаа, зорчигч, жуулчин тээвэрлэх нэмэгдэл шаардлагуудыг бүрэн хангасан байна.
  • Монгол улсын нутаг дэвсгэр дээр улс хоорондын тээврийн үүрэг гүйцэтгэх автотээврийн хэрэгслийн бүрэн жин ба уртын зөвшөөрөгдөх хэмжээ нь MNS 5345 :

2003 улсын стандартад заасан шаардлагыг хангасан байна.

  • Тээврийн хэрэгслийн ачаатай болон ачаагүй өндөр 4 м, өргөн 2.5 м, мөн тээх

ачааны урт нь тээврийн хэрэгслийн арын хашлагаас 2 м-ээс илүү гарах бол хөдөлгөөнд оролцохдоо холбогдох Замын цагдаагийн болон Автозамын байгууллагын зөвшөөрөл авсан байна.

  • Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, хүн ам, хүрээлэн буй

орчинд сөрөг нөлөө үзүүлэх агрегат, зангилаа, механизмуудын техникийн үзүүлэлтүүдийн зөвшөөрөгдөх норм олон улсын стандартад (Правил ЕЭК ООН №49 по годам) заасан хэмжээнд нийцсэн байна. (Автомашины ажилласан хийн найрлага дахь СО, СН, NO болон дуу чимээний зөвшөөрөгдөх хэмжээний стандарт гэх мэт).

  • Автотээврийн хэрэгслийн хянах самбарт олон улсын стандарт хангасан (диск) бичлэг хийх хүрдтэй тахограф (механик хяналтын төхөөрөмж) байрлуулсан байх, эсвэл жолооч нь урьдчилан бэлтгэсэн бүртгэх хуудсыг хөтөлсөн байна
  • Улс хоорондын ачаа, зорчигч тээврийн хэрэгслийг дараах тоног, төхөөрөмжөөр хангасан байна.Үүнд:

-холбоо мэдээллийн хэрэгсэл,

-кабины температурыг тохируулах, агааржуулах систем,

-эмийн сан,

-гал унтраагуур (1 -2 ширхэг),

-автомашинд засвар үйлчилгээ хийх иж бүрэн багаж хэрэгсэл, автомашины – өргүүр (домкрат),

-нөөц дугуй (1-2 ширхэг),

-дугуйны ивүүр (4-өөс дээш,)

-ослын зогсолтын тэмдэг,

-хогийн сав.

  • Улс хоорондын зорчигч тээврийн хэрэгсэлд тавих нэмэлт шаардлага
  • Улс хоорондын зорчигч тээврийн автобус нь хажуу талдаа Монгол улсын соёмбо бүхий таних тэмдэгтэй, “Улс хоорондын зорчигч тээвэр” гэсэн бичвэр бүхий туузыг нийтэд харагдахаар байрлуулсан байна.
  • Улс хоорондын үйлчилгээнд ажиллах:
  • бага, дунд багтаамжийн автобус 8-аас 30 хүний суудалтай,
  • их багтаамжийн автобус 30-аас дээш хүний суудалтай, 1-ээс 2хаалгатай, бүх зорчигчид сууж явахаар зориулагдсан суудал, гар тээшний тавиур, овор ихтэй тээш хадгалах зориулалтын хонгилтой байна.
  • Зорчигчдын танхим нь эрүүл ахуй, ариун цэвэр, галын болон хөдөлгөөний аюулгүйн шаардлагыг бүрэн хангасан, халаалтын болон агааржуулалт-салхижуулалтын систем, ослын нэмэгдэл хаалга, цонх, нээлхий зэргээр тоноглогдсон байна.
  • Жолооч, зорчигчдын салон нь зөөлөн суудал, түшлэгтэй, жолоочийн биеийн жин, өндрөөс хамааруулж тохируулах боломжтой, удаан суухад бие тавгүйтэх, хөлрөх, чийг татахгүй байхаар эрүүл ахуйн шаардлага хангасан тусгай материалаар бүрсэн байна.
  • Салхины болон хажуугийн, арын шилнүүд, хаалга, шал, зорчигчдын ачаа тээшний хонгилын түгжээ бүрэн бүтэн, сандал, түшлэг эвдрэл гэмтэлгүй, улаан эсвэл цагаан өнгийн оврын гэрэл цацруулагчтай байна.
  • Улс хоорондын ачаа тээврийн хэрэгсэлд тавих нэмэлт шаардлага
  • Агаарын эсэргүүцлийг багасгах хаалтаар тоноглогдсон (салхи зүсэгч), гэрэлтүүлэг, дохиоллын систем нь олон улсын стандартад тохирсон байх.
  • Тээврийн хэрэгслүүд өөр хоорондоо болон төвтэй холбогдох сансрын болон цахим сүлжээний холбооны хэрэгслээр хангагдсан байх.
  • Кабин нь ээлжийн жолооч унтаж амрах ортой байх.
  • Улс хоорондын ачаа тээврийн хэрэгсэл нь ачааг бүрэн бүтэн, гэмтэлгүй тээвэрлэх боломжийг бүрдүүлсэн, байгаль, цаг уурын үзэгдэл, түүний (бороо, цас, тоос, шороо зэрэг) нөлөөллөөс хамгаалахаар сайтар битүүмжилсэн байх.
  1. Тээвэрлэгчид тавих шаардлага
  • Улс хоорондын автотээврийн ачаа, зорчигч тээвэрлэгчдэд дараах нийтлэг шаардлагыг тавина. Үүнд:
  • Тээвэрлэгч нь энэхүү стандартын 5-р зүйлд заасан шаардлагыг хангасан байхаас гадна тээвэрлэлтийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангах санхүү, эдийн засгийн чадавхитай байна.
  • Тээвэрлэгч, зуучлагч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь тээврийн хэрэгсэл замд эвдэрч саатсан тохиолдолд тухайн ачаа, зорчигчдыг зохих газар нь саадгүй хүргэх арга хэмжээг урьдчилан хангасан байх ба шаардагдах арга хэмжээг яаралтай зохион байгуулах чадвартай техникийн болон боловсон хүчний нөөцтэй байна.
  • Тээвэрлэгч нь тухайн тээврийг гүйцэтгэх тээврийн хэрэгслийн жолоочид эрх бүхий байгууллагаас баталсан замын хуудас, зорчигчид тасалбар, ачаанд дагалдах хуудас бичиж олгоно. Тэдгээр нь монгол болон тухайн харилцагч улсын хэл дээр хэвлэгдсэн байна.
  • Тээвэрлэгч нь MNS 5345 : 2003 стандартын дагуу ачаатай буюу ачаагүй яваа тээврийн хэрэгслийн урт болон бүрэн жин нь хэлэлцэн тохирогч талын нутаг дэвсгэр дээр тогтоосон норм хэмжээнээс хэтэрсэн, MNS 4978 : 2000 стандартын дагуу аюултай ачаа тээвэрлэх тохиолдолд тухайн орны эрх бүхий байгууллагаас хөдөлгөөний зөвшөөрөл авна.
  • Улс хоорондын болон дамжин өнгөрөх зорчигч ба ачаа тээвэрлэлтийг улс хоорондын автотээврийн харилцааны, тухайн тээвэрлэгчийн зөвшөөрлийн бичигт заасан хилийн гарц бүхий боомтоор гүйцэтгэнэ.
  • Тээвэрлэгч нь барааг тээврийн хэрэгслийн эд ангид нуух, тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэхэд хориотой бараа тээвэрлэх зорилгоор тоноглохыг хориглоно.
  • Улс хоорондын ачаа ба зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн болон жолоочийн гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагыг заавал даатгуулсан байна.
  • Авто зам, түүний хиймэл байгууламжийн техникийн бүрэн бүтэн байдал, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд автотээврийн хэрэгслийн даац, түүний нэг тэнхлэг дээрх ачааллын норм, стандарт хэмжээг хэтрүүлэхийг хориглоно.

7.2 Улс хоорондын зорчигч тээвэрлэгчид тавих нэмэлт шаардлага

  • Тасалбарт тээвэрлэгч байгууллагын нэр, зорчигчийн овог нэр, үнэмлэх, регистрийн дугаар, гэрийн хаяг, холбоо барих утас, аяллын чиглэл, зорилго, хугацаа зэргийг тэмдэглэсэн байх ба тасалбарыг 2% үйлдэж, нэг хувийг тээвэрлэгч, нөгөө хувийг зорчигч авна.
  • Тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн, өнгө үзэмж сайтай, зорчигчийн сандал, бүрээс, халаалт, гэрэл, гишгүүр, шат зэрэг зориулалтын төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, тэдгээр нь хэвийн ажиллагаатай, зорчигчийн тав тухтай аялах нөхцөлийг бүрэн хангасан байна.
  • Тээвэрлэгч нь хэмжээ, шинж чанараараа бусад тээшинд нөлөөлөхгүй, тээшний хонгилд ачиж байрлуулах боломжтой бүрэн бүтэн сав, баглаа, боодолтой тээшийг зорчигчоос хүлээн авч тээвэрлэнэ.
  • Тээвэрлэгч нь улсын хил орчмын дэглэм, хилийн боомтын журмын талаар зорчигчдод мэдээлж, мөрдүүлэн, хилийн хяналтын албаны ажилтан нарын шаардлагын дагуу ачаа бараа, тээврийн хэрэгслийг үзлэг шалгалтанд бүрэн хамруулна.
  • Улс хоорондын ачаа тээвэрлэгчид тавих нэмэлт шаардлага
  • Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн дагалдах баримт бичиг 3% үйлдэж, ачаа илгээгч, тээвэрлэгч, хүлээн авагч байгууллагын нэр, жолоочийн овог нэр, автомашины марк, улсын дугаар, маршрут, ачааны нэр төрөл, жин, ачааг ачих, буулгах, хүргэх хугацааг тодорхой заасан байна.
  • Хил, гааль, ургамал хорио цээрийн хяналтын албаны ажилтанд ачааны талаарх бүрэн мэдээллийг гаргаж өгнө.
  • Амьд амьтан, хүнсний хурдан муудах, түргэн гэмтэх, тээвэрлэлтийн тусгай нөхцөл шаардах бараа, хурц үнэртэй, амархан уурших, тэсэрч дэлбэрэх, химийн хортой бодис, аюултай ачааг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, холбогдох анхааруулах тэмдгийг ачааны тэвшин дээр ил тод байрлуулсан байна.

Дээрх ачааг бусад ачаатай хольж тээвэрлэхийг хориглоно.

  • Тээвэрлүүлэгчид тавих шаардлага
    • Ачааны савлалт, баглаа боодол, бэхэлгээ, таних тэмдэглэгээг MNS ISO 780:2004 стандартын дагуу хийж, нэр төрөл, илгээх чиглэлээр нь ялган тээвэрлэлтэд бэлтгэнэ.
  • Ачих буулгах механизм, нэмэгдэл төхөөрөмж, хүн хүч болон зам талбайг чөлөөтэй бэлэн байлгах, ачааг тогтоосон хугацаанд ачих буулгах, өөрийн хаягтай буюу гэрээт ачааг хүлээн авна.
  • Тээвэрлүүлэх ачаа барааны нэр төрөл, шинж чанарыг үнэн зөв тодорхойлж, тээврийн баримт бичиг дээр онцлох тэмдэг, тэмдэглэгээг хийсэн байна.
  • Зорчигчдод тавих шаардлага
    • Зорчигч нь улс хооронд зорчин явахдаа Монгол улсын иргэний гадаад паспорт, холбогдох бусад бичиг баримт, зорчигчийн тасалбарыг биедээ авч явах ба жолооч болон шалгах эрх бүхий хүмүүсийн анхны шаардлагаар үзүүлнэ.
    • Зорчигч тээврийн хэрэгслээр гэрийн тэжээвэр амьтан, хурц үзүүр, ирмэгтэй зүйл, галын аюултай, тэсэрч дэлбэрэх, идэмхий болон хордуулах бодис, буу зэвсэг зэргийг авч явахдаа зорчигчдын эрүүл мэнд, аюулгүй байдал, тав тухыг хангах үүднээс тусгай зориулалтын тор, сав, хайрцаг зэрэгт хийж тээвэрлэнэ.
  • Жолоочид тавих шаардлага
    • Улс хоорондын тээврийн жолоочид тавих нийтлэг шаардлага
      • Холын зам (500 км-ээс дээш)-д, шуурхай тээвэрлэлт гүйцэтгэхэд хөдөлгөөнийаюулгүй байдлыг хангахын тулд ээлжийн жолоочтой байна.
      • Жолоочийн хөдөлгөөнд явсан үеийн цаг, хурд, амарсан цаг, явж өнгөрсөн байрлалын талаарх бүрэн мэдээллийг бүртгэх хуудсанд хөтлөх, эсвэл тахограф (механик хяналтын төхөөрөмж)-т хадгална.
      • Жолооч нь тухайн автомашиныг жолоодох ангилалтай, эрүүл мэндийн үзлэгт орж тэнцсэн, мэргэшүүлэх сургалтанд хамрагдаж, гэрчилгээ авсан байна.
    • Улс хоорондын зорчигч тээврийн жолоочид тавих нэмэлт шаардлага
      • Улс хоорондын зорчигч тээврийн автобусны жолооч нь 5-аас доошгүй жил, үүний дотор нийтийн тээврийн жолоочоор 3-аас доошгүй жил ажилласан байна.
    • Улс хоорондын ачаа тээврийн жолоочид тавих нэмэлт шаардлага
      • Улс хоорондын ачаа тээврийн жолооч нь тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдал болон ачааны тоо хэмжээ, чанарыг тээвэрлэлтийн явцад хариуцна.
      • Тээвэрлэлтийн болон ачих, буулгах ажиллагааны явцад ачааг гээж үрэгдүүлэхгүй, чанар байдлыг алдагдуулахгүй хамгаалж хүргэнэ.
    • Инженер-техникийн ажилтанд тавих шаардлага
      • Улс хоорондын автотээврийн үйлчилгээ эрхлэх инженер-техникийн ажилтан нь улс хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлтийн мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан, автотээврийн улс хоорондын тээвэрлэлтийн менежментийн хүрээнд мэргэшсэн, шаардлагатай зохих гадаад хэлний мэдлэг эзэмшсэн байна.
      • Улс хоорондын автотээврийн аж ахуйн нэгж байгууллагын дарга нь зөвлөх инженерийн, алба хэлтсийн дарга, ерөнхий мэргэжилтнүүд нь мэргэшсэн инженерийн сургалтанд хамрагдан, гэрчилгээ авсан байна.

ТӨГСӨВ.

Хамтран ажилладаг байгууллагууд