ОХУ-аар дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэгчдийн анхааралд!

2021-04-02


ОХУ-аар дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэгчдийн анхааралд!

2021 оны 3 дугаар сараас ОХУ-ын Бурачки боомт /Латвийн Тереховотой хиллэх/-ын “гарах - exit” эгнээг сэргээн засах ажил эхэлсэн бөгөөд энэхүү засвар 2020 оны 12 дугаар сар хүртэл үргэлжлэх тул ОХУ-руу нэвтрэн орох, гарах тээвэрлэлтийг зөвхөн “нэвтрэх – entry” эгнээгээр гүйцэтгэж байна.

Үүнээс үүдэн тус хилээр нэвтрэх ачаалал ихээр нэмэгдэхээс гадна мал амьтан, мал эмнэлгийн болон хорио цээрийн фитосанитарийн хяналтад хамрагдах бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхгүй байх магадлалтай байна.

Иймд тээвэрчдийг тус хилийн боомтын ойролцоох Grebnevo (LVA) – Ubylinka (RUS), Luhamaa (EST) – Shumilkino (RUS), Koidula (EST) – Kunichina Gora (RUS) хилийн боомтуудаар тээвэрлэлт гүйцэтгэхийг зөвлөж байна.

Хамтран ажилладаг байгууллагууд