ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД

2021-05-29


Бүгд Найрамдах Беларусь Улсын олон улсын ачаа тээврийн, Бүгд Найрамдах Литва Улсын дамжин өнгөрөх ачаа тээврийн 2021 оны зөвшөөрлийн бичгийн нөөц багассантай холбоотойгоор Гүйцэтгэх захирлын 2021 оны 20 дугаар тушаалаар зөвшөөрлийн бичгийн олголтод дор дурьдсан зохицуулалтыг хийсэн. Үүнд:

v  Монгол Улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслээр Беларусь Улс руу/аас болон дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэх тохиолдолд зөвшөөрлийн бичигт бичилт хийж олгох;

v  ТИР горимоор импортлох тээврийн хэрэгслийн 50 хувьд БНБелУ, БНЛитваУ-аар дамжин өнгөрөх ачаа тээврийн зөвшөөрлийн бичгийг олгох.

Иймээс импортын тээврийн хэрэгсэлд ачаа ачихгүйгээр оруулж ирэх тохиолдолд БНБелУ-аар дамжилгүйгээр Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дор дурьдсан заалтын дагуу БНЛитваУ, БНЛатвиУ-аар зөвшөөрлийн бичиггүйгээр дамжин ирэх боломжтой юм.

Засгийн газар хоорондын хэлэлцээрийн зохицуулалт:

Авто замаар олон улсын ачаа, зорчигч тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНЛитваУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 17 дугаар зүйлийн 3-д “Хэрэв ачаагүй шинэ тээврийн хэрэгслийг анх удаа жолоодсон, эсхүл Хэлэлцэн тохиролцогч нөгөө талын нутаг дэвсгэрт эвдэрсэн тээврийн хэрэгсэл дэх ачааг шилжүүлэн ачихаар хоосон тээврийн хэрэгсэл илгээсэн, эсхүл ачааны тээврийн хэрэгслийг зассаны дараа бүртгэл хийсэн улсдаа буцаж байгаа эдгээр тохиолдолд ачаа тээвэрлэх зөвшөөрөл шаардахгүй.”,

Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНЛатвиУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 8 дугаар зүйлийн g)-д “шинээр худалдан авсан тээврийн хэрэгслийн анхны ачаагүй аялал”-ыг зөвшөөрлийн бичгийн шаардлагаас чөлөөлөх.

Хамтран ажилладаг байгууллагууд